Зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно

 2011 оны 07 дугаар сарын 10-ны 20 цагаас 07 дугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороотой. Салхи зүүн хойноос  секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16,  өдөртөө 26-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Шөнөдөө үүл багасна. Бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

2011 оны 07-р сарын 12-ноос 07-р сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

 12-нд төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, бусад хугацаанд зүүн зүгийн нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 12-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.     

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж