Сайд нарын асуудлыг дахин ярина

Хуучирсан мэдээ: 2016.07.22-нд нийтлэгдсэн

Сайд нарын асуудлыг дахин ярина

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар болжээ. Одоогоор цаг тодорхойгүй байна. Уг хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцэх аж. Энэ асуудалтай холбоотойгоор яриа хэлэлцээ явж байна гэсэн мэдээллийг бүлгийн гишүүд нь өглөө.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллах амлалтыг ард түмэнд өгсөн. МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаас санал болгосны дагуу шинээр бүрдэх Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрийг тодруулсан. Гэвч МАН-ын гишүүдээс төдийгүй нийгэм шүүмжлэлтэй хандсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайд нарын асуудлыг дахин зөвшилцөх шаардлагатай гэсэн хариуг өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өгсөн.

Иймээс зарим сайд нарын нэр өөрчлөгдөж болзошгүй аж.

Өнөөдөр үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах чигийг барьж байна.

ШИНЭ ЗАСГИЙН САЙДУУД

  • Монгол Улсын Ерөнхий сайд – Ж.ЭРДЭНЭБАТ
  • Монгол Улсын Шадар сайд – У.ХҮРЭЛСҮХ
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.МӨНХБАТ
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.ОЮУНХОРОЛ
  • Гадаад харилцааны сайд – Ц.МӨНХ-ОРГИЛ
  • Сангийн сайд – Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд –  С.БЯМБАЦОГТ
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Н.НОМТОЙБАЯР
  • Батлан хамгаалахын сайд – Б.БАТ-ЭРДЭНЭ
  • Барилга, хот байгуулалтын сайд –  Г.ӨНӨРБОЛОР /"Сөүл групп"-ийн захирал/
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ж.БАТСУУРЬ
  • Зам, тээврийн сайд – Д.ГАНБАТ /МТЗ компанийн Гүйцэтгэх захирал/
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Ц.АНАНДБАЗАР /"Содмонгол" группийн захирал/
  • Эрчим хүчний сайд – Д.ЦЭНГЭЛ
  • Эрүүл мэндийн сайд – Ж.ЦОЛМОН /Эрүүл мэндийн дэд сайд асан/

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж