Фото: toxawww / Depositphotos
TripAdvisor байгууллага Москва хотыг жуулчдын хамгийн хямд үнэтэй 10 хотын тоонд багаатсан тухай Today сонин мэдээлэв.
Оросын нийслэлд амарсан хос жуулчид гурав хоногт 890 доллар доллар зарцуулах бөгөөд энэ үр дүн хотйг чансааны зургаад оруулжээ.
Жуулчлагчдад хамгийн хямд хот нь Вьетнамын нийслэл Ханой болов. Тэнд жуулчин дундажаар 674 доллар зарцуулж байна. Хоёрт Энэтхэгийн Мумбай (767 доллар), гуравт Өмнөд Африкийн Кейптаун (791 доллар) тус тус орлоо.
Чансааны аравт Малайзийн нийслэл Куала-Лумпур, Бангкок (Таиланд), индонезийн Бали арал, Мадрид (Испани), Берлин (Герман), Вена (Австри) багтжээ.
Жуулчдад хамгийн үнэтэй хотуудын жагсаалтыг Нью-Йорк (АНУ) тэргүүлэв. Тэнд амрахад бараг 2,5 мянган доллар зарцуулах юм. Токиогийн зарлага арай бага 2000 гаруй доллар болов. Гуравт нь Лондон (1,9 мянган доллар) бичигджээ.
Үүнээс гадна жагсаалтад Мексикийн амралтын Канкан, Парис, Сингапур, Гонконг, Сидней, Ром ба Рио-де-Жанейро оржээ.
Жагсаалтыг гаргахдаа хос жуулчин дөрвөн одтой буудалд гурав хоногийн дотор амьдарч, гурван цэнгээний хүрээлэнгийн тоглоом дээр зугаалж, өглөө оройн хоол, хөлсний тэргээр явахад хичнээн хэмжээний мөнгө зарцуулахыг авч үзжээ. Нислэгийн зардал энд багтаагүй.
Зургадугаар сард консалтингийн Mercer гадаадын мэргэжилтнүүдэд дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтыг нийтлэв. Өмнөх оны жагсаалтад эзэлж байсан байрнаасаа 67 шатаар доошлон Москва бичигджээ. Москвагийн үнэлгээ ийнхүү буурсан нь рублийн ханш унасантай холбоотой аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР