Энэтхэгийн хойд хэсэгт өчигдөр галт тэрэг замаасаа гарсны улмаас 64 хүн амиа алджээ. Уттар Прадеш мужийн Фатехфур дүүрэгт гарсан галт тэрэгний осолд 13 автомашин өртсөн гэж Энэтхэгийн төмөр замын төлөөөлөгч мэдэгдсэн байна. Амь үрэгдэгсдийн нэрийг тогтоох ажил өрнөж байгаа бөгөөд тэдний дунд Шведийн нэгэн иргэн байсан гэнэ. Шархадсан хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна. Албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар амиа алдсан хүмүүс дээрхээс ч олон байж болзошгүй гэнэ. Мужийн захиргаа аврах багийнхан болон яаралтай түргэн тусламж илгээсэн бол иргэд галт тэрэгний ослоос амьд гарсан зорчигчдыг гаргаж авахад тусалж байна. Энэтхэгт галт тэргээр өдөр хэдэн арван мянган зорчигч зорчдог авч аюулгүй байдлын үзүүлэлт хангалтгүй байдаг ажээ. Өнгөрсөн пүрэв гаригт галт тэрэг автобустай мөргөлдөж, 30 хүн амиа алдсан хэрэг тус мужид гарсан юм. Ослын улмаас автобусны бүх зорчигчид амиа алдсан билээ. Энэтхэгийн тээврийн газраас явуулсан судалгаагаар 2009-2010 онд тус улсад галт тэрэгний 100 осол гарсан байна.
Н.Энх