Хакүхо тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2016.07.22-нд нийтлэгдсэн

Хакүхо тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ

Мэргэлжийн сүмогийн долдугаар сарын тэмцээн сонирхолтой өрнөж байна. Нагоя хотноо болж буй зуны башё өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдлээ. Өчигдөр их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд унаснаар тэрүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжсэн. Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато нар учраа бөхөө давснаар башёг 10 даваа, 2 унаатайгаар тэргүүлсэн хэвээр үлдлээ. Хоёр бөхийн хувьд өнөөдөр барилдахаар оноолт таарсан.

Ийнхүү Нагоя башёг ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато нар 10 даваатай тэргүүлж байгаа бол ёкозүна Хакүхо, комосүби Такаясү нарын дөрвөн бөх 9 унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Манай бөхчүүдээс Маэгашира Ичиножёо А.Ичинноров, Араваши Э.Дөлгөөн нар 50 хувийн амжилтаа үзүүлсэн бол озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил нар 7 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Өнөөдрийн оноолт:

  • Ёкозүна Хакүхо /9-3/ – Озэки Гоэйдо /7-5/
  • Ёкозүна Харүмафүжи /10-2/ – озэки Кисэносато/10-2/
  • Озэки Тэрүнофүжи/7-5/ – Маэгашира-5 Шёодай/8-4/

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж