Эрдоган гурван сараар  онцгой байдал тогтоож лирийг унагав

Хуучирсан мэдээ: 2016.07.22-нд нийтлэгдсэн

Эрдоган гурван сараар  онцгой байдал тогтоож лирийг унагав

alfomarkets.com

Туркийн лира валют түүхэн доод хэмжээгээр уналаа. Уналт дөрвөн өдрийн арилжааны дагуу үргэлжлэв.  Туркийн валютын дарамт үргэлжлэх хандлагатай байна.
Төрийн эргэлтийн бүтэлгүй оролдлого эхэлсэн долоо хоногийн өмнө турк валютын өргөн цар хүрээтэй худалдаа эхэлсэн юм.  Засаг солигдоогүй ч лира унасаар байв.  Хөрөнгө оруулагчид “овоо босгоогүй бол шаазгай хаанаас  суух билээ” гэдгийг сайн ойлгож байна.  Зах зээлийн оролцогчид одоо  Туркт улс төрийн өөрчлөлт  гарч буйг сайн ойлгож байна.  Тэд үүнийгээ улс төрийн эрсдэл гэж байгаа юм.

Түүгээр ч барахгүй улс төрийн эрсдэл нь эдийн засгийн эрсдлийг дагуулж байна. Энэ бүгд нь ялгагдалгүйгээр хэрэгжиж эхлэв.

Лхагва гаригт Standard & Poor's гэх чансааны бие даасан агентлаг Туркийн бие даасан чансааг “ВВ+” –ээс “ВВ” хүртэл буулгав. Чансаа дахин унаж магадгүйг агентлаг хэлж байна. Moody's агентлаг  Туркийн  чансааг эргэн харах ёстой гэсэн байранд байна. Улс төрийн үзүүлэлт нь тогтворгүй байгаагийн улмаас хөрөнгө оруулалтын уур амьсгал өөрчлөгдөж магадгүй. Мөн ээд төлөлтийн тэнцэрийн байдал муудахаар болж байна.

Агентлагийн шинжээчид  өрийн хүүгийн төлөлтийн чадварт анхаарлаа хандууллаа. Ойрын жилүүдэд Турк гадаад өрийн 17 тэрбум долларын үйлчилгээг явуулах ёстой. Энэ хэмжээ нь тус орны  валютын нөөцөөс тав дахин их бөгөөд ДНБ-ний үйлдвэрлэлийн дөрөвний нэг болж байна.  Гэхдээ өрийн гуравны хоёр нь  Туркийн үндэсний валютаар  төлөгдөх учраас байдал арай зөөлөн  байгаа юм.

Энэ цагаар ерөнхийлөгч Эрдоган гурван сарын хугацаатай онц байдал тогтоон  засгийн газар ба хүчнийхний цэвэрлэгээг үргэлжлүүлж байна. Нийт  гаруй мянган ажилтнууд ажлаасаа халагдан олон мянган хүнийг шоронд хориод байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж