Миранда Керр муухай харагдахаас айхгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Миранда Керр муухай харагдахаас айхгүй

“Victoria`s secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг загвар өмсөгч Миранда Керр, Британийн авьяаслаг залуу жүжигчин Орландо Блумтэй гэрлэж, охинтой болсон билээ. Формдоо орохоор хичээж буй загвар өмсөгч Миранда Австралийн “InStyle” сэтгүүлд өгсөн ярилцлагаад хүүхэд төрүүлэх ямар аймшигтай байсан талаар ярьжээ. 28 настай Миранда “Хүүхдээ төрүүлэх гэж байхдаа би өөрийгөө үхэх нь л гэж бодож байсан. Эмэгтэйчүүд яаж төрдөг юм бэ гэж гайхаж байсан ч би бусдын адил тэр аймшигтай өвдөлтийг тэсч чадсан” гэжээ. Хүүхэд маань л эрүүл байвал би муухай харагдахаас айхгүй байна гэж ярьж буй бүсгүй ихэнхдээ хүүхдээ өөрөө хардаг гэнэ. Харин түүний жүжигчин нөхөр Орландо Блум сайн нөхөр төдийгүй сайн аав бөгөөд эхнэртээ маш халамжтай нэгэн ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж