Хятад төмөр замын сүлжээг хөгжүүлэхээр зэхэж байна

Хуучирсан мэдээ: 2016.07.21-нд нийтлэгдсэн

Хятад төмөр замын сүлжээг хөгжүүлэхээр зэхэж байна

Хятадын өнгөрөгч Лхагва гарагт /2016.07.20/ хамгийн сүүлийн үеийн, 175,000 км бүхий үндэсний хэмжээний төмөр замыг 2025 гэхэд барихаар төлөвлөж буйгаа мэдээлсэн байна.

Үндэсний Хөгжлийн комиссын мэдээлж буйгаар  2025 онд 38,000 км урт цахилгаан галт тэрэгний замыг мөн бүтээн байгуулсан байх аж .

2020 он гэхэд Хятад 150,000 км-ийн төмөр замын сүлжээтэй болох бөгөөд түүний 30,000 км нь цахилгаан галт тэрэгний зам байх аж. Үндэсний Хөгжлийн Комиссын мэдээлж буйгаар уг төсөл нь Хятадын томоохон хотуудын  80 хувийг хамрах аж.

2030 он гэхэд хот хоорондын төмөр замын сүлжээ нь илүү сайжирсан байх бөгөөд том хотуудаас дунд хот руу зорчих хугацааг багасгах зорилготой байгаа аж.

Түүнчлэн төмөр замын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлснээр  төвийн болон  баруун бүсэд орших хотуудын хөгжлийг илүү тэнцвэртэй болох бөгөөд энэ тал дээр илүү онцгой анхаарал хандуулж байгаа аж.

Үндэсний Хөгжлийн Комиссын статистикаас харахад 2015 онд Хятадад 121,000 км төмөр замтай бөгөөд түүний 19,000 км нь цахилгаан галт тэрэгний зам аж.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж