“Загварт хамгийн гол нь секс”

Хуучирсан мэдээ: 2016.07.22-нд нийтлэгдсэн

“Загварт хамгийн гол нь секс”

-Панк-дизайнер Вивьен Вествуд ишлэл ба дүрүүдэд-

Их Британи  Европын холбооноос гарч байгаа дуулианаа бүдгэрүүлэх хэмжээнд панк соёлын 40 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ярих юмгүй Sex Pistols ба The Clash рокуудаас гадна ХХ зууны залуусын хамгийн тэрслүү дагалдах соёлын соёлын  харагдах талыг  мөн панкийн гол загвар бүтээгч домогт эмэгтэй Вивьен Вествудыг дурсаж байгаа нь мэдээж. Вествудын хүү  уг ойд төдийлөн таатай хандаагүй ч гэсэн дизайнерийн  хамгийн дурсагдах  загварууд болон түүний дээд хүрээнийхэн зориулан хэлж байсан ишлэлээс энэ ойд зориулан танилцуулья.

Вивьен Вествуд God Save the Queen майкатай, 1977 он

Фото: Elisa Leonelli / REX Shutterstock / Fotodom

"Би хамгийн анхны панк үс засалтыг  өөртөө хийсэн хүн. Панкуудын “бид засгийн газарт итгэхгүй, бид засгийн газрын эсрэг” гэх гол илгээлтийг би загварын ертөнцөд суулгаж өгснөөрөө бахархдаг».

1985 он

Фото: PYMCA / UIG / Getty Images

"Гоо үзэсгэлэнг би төдийлөн сонирхдоггүй. Надад бол хүн дотоод сэтгэлдээ ямар нэгэн юмыг ойлгож байгаа нь чухал».

1988 он

Фото: Clive Dixon / REX Shutterstock / Fotodom

"Дээр үед хүмүүс өнөөгийнхөөс сонирхолтойгоор хувцасладаг байжээ».

1990 он

Фото: Daily Mail / REX Shutterstock / Fotodom

"Миний гоо үзэсгэлэнгийн нууц нь нарнаас аль болохоор зугтахад оршино».

1991 он

Фото: Eddie Boldizsar / REX Shutterstock / Fotodom

"Би ямар нэгэн онцгой зүйлийг хийх гэдэггүй. Би бүгдийн адил л ямар нэгэн зүйлийг хийдэг. Харин түүнийгээ өөрөөр бүтээдэг».

1992 он

Фото: Victor Vergile / Gamma-Rapho / Getty Images

"Худалдан авалтаа бууруул. Сонголтоо сайн хий. Удаа хэрэглэ. Тоо биш чанар нь чухал. Бүгд л хэтэрхий их хувцас авцгааж  байх юм».

1992 он

Фото: Neville Marriner / Associated Newspapers

"Миний зорилго бол баячууд нь ядуу, ядуус нь баян гэж харагдахаар ажиллах явдал юм».

1994 он

Фото: Neville Marriner / Associated Newspapers / REX Shutterstock / Fotodom

"Загварт хамгийн гол нь секс. Панк болсноосоо хойш  загвар сонирхох болсон хүүтэйгээ би энэ талаар санал нэг байдаг».

1997 он

Фото: Mark Large / Daily Mail / REX Shutterstock / Fotodom

"Бүхнийг техник шийднэ. Манай зууны гол алдаа нь онгод болон  тэргүүлэх уран сайхныг  тэргүүнд тавьсан явдал юм».

1998 он

Фото: Mark Large / Daily Mail / REX Shutterstock / Fotodom

"Би гудамжаар явахдаа дал гарсан хүмүүсийг харж явдаг. Учир нь тэд жинхэнэээрээ стилийн харагддаг».

2000 он

Фото: Steve Wood / REX Shutterstock / Fotodom

"Хийж буй юмаа хийх шалтгаан надад бий. Би их улстөржсөн хүн л дээ. Миний бүтээсэн хувцсыг өмссөн хүмүүс тооцоондоо авахаас өөр аргагүй болсон  хүчин болсон юм шиг надад санагдаад байдаг юм».

2002 он

Фото: Steve Wood / REX Shutterstock / Fotodom

"Цаг уурын өөрчлөлт нь ядуурлыг үржүүлж, ямар ч орлогыг цөөн баячуудад өгөөд байдаг манай илжирсэн санхүүгийн  системийн өдөөлтийн үр дүн юм. Бас дээр нь Дэлхийг мөхөөх гэж байгаа гээч».

2005 он

Фото: Andreas Rentz / Getty Images

"Эр хүн шиг байх гэсэн эмэгтэйчүүдэд би дургүй. Эдгээр улстөржигчид  аймаар. Тэд эхлээд өөрсдийгаа  ойлгоод хүүхэмсэг талаа барисан  бол дээр байхгүй юу ».

2009 он

Фото: Andreas Rentz / Getty Images

"Хэрэв надад  эрх мэдэл байсан бол  би рекламыг шууд хориглоно».

2016 он

Фото: Vivienne Westwood

"Эр  хүн бага зэргийн хүүхэмсэг байхгүйгээр дэгжин харагдахгүй».

2016 он

Фото: Francois Durand / Getty Images

"Гоо сайхны ямар үйлчилгээгээр чи дамжсан, чний  цүнх ямар нь надад огт падгүй. Гол чамд даашинз байх ёстой».

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж