Үндэсний их баяр наадмын нээлтийн урлагийн тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа нар шинэ уран бүтээлээрээ бэлэг барилаа. Монголын рок попын акулууд гэж нэрлэгдэх дээрх гурван дуучин хамтран “Тайвшрал” нэртэй цомог гаргаж байгаа бөгөөд анхны уран бүтээл болох "Нууц товчоо" дууных нь анхны сонсогчид ийнхүү Төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон болов.
М.Анир