Энэтхэг улсын Өсвөрийн шатрын шигшээ багийн дасгалжуулагч Атану Лахири (Atanu Lahiri), Шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нарыг БТСХТ-ийн дарга Д.Жаргалсайхан, УААХ-ийн дарга Т.Батзориг нар хүлээн авч уулзлаа.
Атану Лахири нь шатрын олон улсын мастер бөгөөд шилдэг Их мастер болох Сурьяа Гангули /Surya Ganguly/, Сандипан Чанда /Sandipan Chanda/, Саптарши Рое /Saptarshi Roy/ нартай ажиллаж байсан туршлагатай.
2014 онд Непал улсын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар,
2012,2015 онд Словен, Өмнөд африк улсад болсон Өсвөрийн Шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Энэтхэг улсын Ерөнхий дасгалжуулагчаар,
Норвеги улсад болсон шатрын олимпиадад Бутан улсын багийн дасгалжуулагчаар,
2015,2016 оны Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд /БНСУ, Монгол улс/ дасгалжуулагчаар тус тус ажилласан туршилгатай дасгалжуулагч юм.
Б.ЭНХ