“Амьдрал бол төөрдөг байшин, гэвч өрөө бүрт аз жаргал бий. Хаалгыг нээ” уриан дор өнөөдөр /2017.11.24/ эмэгтэй уран бүтээлчдийн санаачилгаар “Төөрдөг байшин” үзэсгэлэнг нээгээд байна.
Үзэсгэлэнг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэдэх “Орт” галерейд нээсэн юм.
Үзэсгэлэнгийн зорилго нь нийгэм рүү бараан мэдээлэл цацаж, иргэдийг түгшээх бус урлаг уран сайхны аргаар хүнд хэцүү асуудлуудыг яаж даван туулж, гарах вэ гэдэгт эерэг нөлөө үзүүлэхэд чиглэж байна. Мөн үзэсгэлэнд тавигдсан бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ уг бүтээлийг гудамж талбайд байршуулж, бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгох төслийн эхлэлийг тавих зорилготой ажээ.
“Төөрдөг байшинд”-д тавигдсан бүтээлийг сонирхуулъя.