Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн давааТөв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Энэ жилийн баяр наадмын барилдааны зүүний магнайг дархан аварга Х.Баянмөнх, барууны магнайг даян аварга Г.Өсөхбаяр нар магнайлан, улсын аварга О.Балжинням, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд П.Сүхбат, Н.Ганбаатар, улсын заан М.Баяржавхлан, Д.Рагчаа, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Д.Хишигдорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд нарын  тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөх зодоглож байна.

Барилдааны өмнө дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням нарын аваргууд есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн юм. Дархан аварга Х.Баянмөнх өдгөө нас сүүдэр дал шүргэж яваа ч түүхт ой давхацсан энэ жилийн баяр наадамд хүндэтгэл үзүүлж, зүүний магнайдаа эргэн ирлээ. Тиймээс Монголын ард түмэн түүхт ой давхацсан наадмын хүчит бөхийн барилдаандаа дархан аваргатай наадаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж