ҮАБЗ анхны хуралдаанаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

ҮАБЗ анхны хуралдаанаа хийжээ

ҮАБЗ анхны хуралдаанаа хийжээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 12.40 цагт анхны хуралдаанаа хийжээ. Уг хуралдааныг “Ажилгүйдэл, ядуурлыг дайны хэмжээнд авч үзье” гэсэн сэдвийн дор хийсэн байна.

Нийгэмд үйлдэгдэж байгаа цочирдмоор хэргийн дийлэнх хэсэг ажилгүй, ядуу, маргаашдаа итгэлгүй иргэдтэй холбогдож гарах болсон учраас ажлын байр бий болгож, иргэдээ орлоготой болгоход Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай гэх зөвлөмжийг тус хуралдаанаас өгчээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй хийдэг юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж