Ираны удирдагчийг “шинэ Гитлер” гэв

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Ираны удирдагчийг “шинэ Гитлер” гэв

Ираны удирдагчийг “шинэ Гитлер” гэв

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү “Нью-Йорк Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа Ираныг хурцаар шүүмжилж, тус улсын Дээд удирдагчийг “Ойрхи Дорнодын шинэ Гитлер” хэмээн цолложээ.

Исламын шашин дотроо суннит ба шийт гэх хоёр урсгалд хуваагддаг. Суннитын гол төлөөлөл Саудын Араб бол шийтийнх Иран юм. Тиймээс ч бүс нутгийн хэмжээнд энэ хоёр улс үргэлж сөргөлдөөнтэй байсаар ирсэн. Улс төр, эдийн засгийн хямрал ч үүнийг үүдэн гарсаар иржээ.

Саудын ван бөгөөд улсынхаа Батлан хамгаалахын сайдын алба хашдаг Мохаммад бин Салман ярилцлагадаа Аятоллах Али Хаменейн дарангуйлал дор Исламын Бүгд Найрамдах улсын түрэмгийлэл нэмэгдэж буйг зогсоох хэрэгтэй гэсэн байна.

“Дуулгавартай байснаараа сайн үр дүнд хүрээгүйг бид Европын жишээнээс мэднэ. Тиймээс Ираны шинэ Гитлер Европын түүхийг Ойрхи Дорнодод давтахгүй байхыг хүсч байна” гэж Саудын ван хэлжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж