Хөлбөмбөгч Робиньо ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгч Робиньо ял сонсчээ

Хөлбөмбөгч Робиньо ял сонсчээ

Бразилын хөлбөмбөгч Робиньо 2013 онд Миланд нэгэн эмэгтэйг бүлэглэн хүчирхийлсэн хэргээр есөн жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Италийн шүүхээс 33 настай Робиньо болон Бразилын иргэншилтэй өөр таван хүнийг шөнийн клубт 22 настай эмэгтэйг архиар шахаж, согтоогоод, бүлэглэн хүчирхийлсэн хэргээр ялласан байна.

Хэрэгт холбогдох үед Сери А лигийн “АС Милан” клубт хүчин зүтгэж байсан Робиньо шүүх хуралд биеэр оролцоогүй боловч өмгөөлөгчөөрөө дамжуулан гэм буруугүй гэж мэдүүлжээ.

Хуулийн дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл ялыг биеэр эдлүүлэхгүй юм байна. 

Бразилын шигшээ багийн төлөө 100 тоглолтод оролцсон довтлогч Робиньо 2015 онд “АС Милан”-аас явж, Английн “Манчестер Сити” клубт хоёр улирлыг үдсэн юм. Өдгөө нутгийнхаа “Атлетико Минейро” багт хүчин зүтгэж байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж