
Улсын филармонийн Морин хуурын чуулга жил бүр Үндэсний их баяр наадмаар тоглолтоо хийдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд Морин хуурын чуулга өнөөдөр 17.00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Монголын сайхан орон” нэртэй тоглолтоо хийх юм. Энэ удаагийн тоглолтод дан Монголын сонгодог хөгжмийг эгшиглүүлэх юм. Харин тоглолтын тасалбарын хувьд 30 мянган төгрөг гэнэ.
М.Урин