Лицензийг нь цуцлуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Лицензийг нь цуцлуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Лицензийг нь цуцлуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

          

Дорнод аймгийн Цагаан-овоо сумын иргэдийн  хурлын төлөөлөгчид болох  Г.Чулуунбаатар, Р.Зоригтбаатар, Л.Мөнхсайхан нар өнөөдөр /2017.11.24/ мэдээлэл хийлээ. Тэд Цагаан-Овоо сумын хоёрдугаар багийн  нутаг Мянган хоньт гэдэг  газарт “Степ гоулд” компани алт олборлолт хийх гэж байгааг эсэргүүцэн  3200  иргэдийнхээ дуу хоолойг хүргэхээр ийнхүү Улаанбаатар хотод ирсэн аж.

Цагаан Овоо сумын иргэдийн хурлын төлөөлөгч Г.Чулуунбаатар “Степ гоулд” компани лицензээ авчихсан гээд тогтоол журам нь гараагүй байхад үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Энэ компани бидэнд тодорхой хэмжээний алтны уурхайн мэдээлэл өгсөн.  Гэхдээ аймагт асуудлаа мэдэгдээгүй. Багийн иргэдийн нийтийн хурлаар /БИНХ/  хэлэлцүүлээгүй шууд Сумын ИТХ-ыг хуралдуулсан.

Уг компанийн ерөнхий захирал нь Т.Батаа гэж хүн бий. Уул уурхайтай холбоотой асуудлаар хөдөөгийн сумын удирдлагуудыг дарамталж байгаа’ гэж байлаа.

Тэд Мянган хоньт хэмээх газарт олгогдсон ашиглалтын лицензийг цуцлах хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ гэдгээ хурлын үеэр мэдэгдэв. Мөн уг уурхайн алтны нөөц нь 30 орчим мянган тонн гэж тогтоогдсон байна. Алтны уурхай нь  мөнгөн ус  хэрэглэх учраас  алт олборлох компанийг  сумынхаа нутаг руу  оруулахгүй гэж тэд хэллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж