Тагнуулын ерөнхий газрын экс дарга Б.Хурц Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэр төрд халдсан гэх асуудлаар гомдол гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбүрэн Б.Хурцын гомдлыг хянаж үзээд иргэний хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзжээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцтай холбоо асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ” Дамирангийн Энхбатыг хулгайлсан, түүнээс олон хүн айдаг, Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн бүлэглэлийн толгойлогч” хэмээн мэдэгдсэнийг ТЕГ-ын экс дарга нэр төрд нь халдсан гэж үзээд шүүхэд хандсан юм.Түүнчлэн ТЕГ асан Б.Хурцыг нэр төрд нь халдсан гэж УИХ-ын гишүүн Л.Болд зарга үүсгээд байгаа юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ