THAAD систем байршуулахыг зогсоов

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

THAAD систем байршуулахыг зогсоов

THAAD систем байршуулахыг зогсоов

Хятад улс нэг ч сумны гарзгүйгээр АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийг БНСУ-ын нутаг дэвсгэрт суурилуулахыг болиулж чадлаа. Энэ сарын 11-нд Хятадын дарга Си Жиньпин, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар THAAD систем суурилуулахтай холбоотой хоёр улсын хоорондох зөрчил маргаан шийдэгдсэн юм.

Жил гаруйн өмнө АНУ, БНСУ хоёр улс пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийг Солонгосын хойгт байрлуулахаар тохиролцсоныг Хятад улс бүх талаар эсэргүүцсэн. Хойд Солонгосын цөмийн пуужингийн довтолгооноос БНСУ-ыг хамгаалах зорилгоор АНУ-ын пуужингийн системийг байрлуулахыг өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэ зөвшөөрсөн ч одоогийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин цуцлахаар болжээ.  Хятад улс THAAD систем тус улсын цэрэг зэвсгийн байршлыг тагнах аюултай хэмээн эсэргүүцэж, БНСУ-ын эсрэг албан бус олон хориг тавьсан юм. Эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн Хятадын албан бус хоригийг цуцлуулах нөхцөлтэйгээр БНСУ THAAD системийг байршуулахыг болиулжээ. Хятадын “шүдэндээ тас зуух” бодлогод 16 сар хэмлүүлсний эцэст Бээжинд үйл ажиллагаа явуулдаг БНСУ- ын бизнес эрхлэгчид амьсгаа авч чадахаа ч больсон юм. “Hyundai Motor”компанийн Хятад дахь худалдаа буурч, “Lotte”-гийн супермаркетийн сүлжээний худалдаа 95 хувиар буурч, он гарснаас хойш Хятадтай хийсэн гадаад худалдаанаас 15.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээсний эцэст Сөүл пуужингийн довтолгооноос хамгаалах ямар ч систем байрлуулахгүй, АНУ-тай хамтран батлан хамгаалах систем байгуулахгүй, АНУ, Японтой хамтран цэргийн хамтарсан сургуулилт явуулахгүй байх тухай  Хятадтай  тохиролцжээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж