НИТХ-аар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

НИТХ-аар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

НИТХ-аар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн 2017 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр 6 тэрбум 337.5, нийслэлийн Замын сангийн төлөвлөсөн орлого 2 тэрбум 685.5 сая төгрөгөөр тасрахаар байгаа тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, барилга угсралтын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн байдалд үндэслэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж