Эрдоганы сандлыг Путин унагав

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Эрдоганы сандлыг Путин унагав

Эрдоганы сандлыг Путин унагав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы сууж байсан сандлыг санамсаргүйгээр унагажээ.

Сочи хотноо Сирийн асуудлаарх ОХУ-Турк-Ираны уулзалт өнгөрсөн өдрүүдэд болсон бөгөөд уулзалтын төгсгөлд гурван улсын тэргүүн хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэр энэ явдал болжээ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд гурван тэргүүн суудлаасаа босоод гар барилцсан бөгөөд Эрдоганы сандлыг саад болохгүйн үүднээс хойш  тавьсан нь унасан ажээ. Унасан сандлыг хамгаалагчдын нэг ирж босгожээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоган, Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани нарын уулзалт энэ сарын 22-нд Сочид болсон юм.

Бичлэгийг дараах холбоосоор үзнэ үү.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж