Шинэ жилийн чимэглэл гүйлгээ ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн чимэглэл гүйлгээ ихтэй байна

Шинэ жилийн чимэглэл гүйлгээ ихтэй байна

Зул сарын баяр ойртож, оросууд шинэ жилийн бэлтгэлээ хийж эхэллээ. Ялангуяа хиймэл гацуур болон тоглоомон чимэглэлийн гүйлгээ сүүлийн өдрүүдэд эрс өслөө. Өнгөрсөн амралтын өдрүүдэд чимэглэлийн борлуулалт 20 хувиар нэмэгдсэн санхүүгийн судалгааны “Платформа ОФД” төв мэдээллээ.

“Арваннэгдүгээр сар гарснаас хойших хоёр амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 11-12, арваннэгдүгээр сарын 18-19-ны өдрүүдэд шинэ жилийн баяр тэмдэглэхэд хэрэгцээтэй барааны гүйлгээ өслөө. Тухайлбал, хиймэл гацуур мод, сүлд модны чимэглэлийн борлуулалт эдгээр өдрүүдэд 20 хувиар өссөн” хэмээн “Платформа ОФД” төвийн мэдээнд дурджээ.

Тус төвийн судалгаагаар шинэ жилийн баяр тэмдэглэхэд хэрэгцээтэй 10 мянга орчим бараа, бүтээгдэхүүн одоо зах зээлд байгаа бол гацуур мод гэхэд 2000 орчим төрөл байгаа ажээ.

“Гацуур модны үнэ янз бүр байна. Хамгийн хямд нь 55 рубль бол үнэтэй нь 20 мянган рубль байна. Хамгийн түгээмэл байгаа нь дэлгэгддэг мөчиртэй гацуур юм” хэмээн төвийн мэдээнд дурджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр хамгийн их гацуур модыг Ростов, Астрахань, Краснодар, Москвагийн иргэд худалдан авчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж