Сураггүй болсон шумбагчийг дэлбэрсэн байж болзошгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон шумбагчийг дэлбэрсэн байж болзошгүй гэв

Сураггүй болсон шумбагчийг дэлбэрсэн байж болзошгүй гэв

Сураггүй болсон Аргентины шумбагч хөлөг дэлбэрсэн байж болзошгүй талаар тус улсын тэнгисийн цэргийн албанаас мэдэгджээ.

44 гишүүнтэй Сан Хуан шумбагч хөлөгтэй өнгөрсөн лхагва гаригт хамгийн сүүлд холбоо барьсан байршилд хачин дуу авиа бүртгэгдсэнийг шумбагч хөлөг дэлбэрсэн чимээ байж болзошгүй гэж таамаглаж байна. Асар хүчтэй, богино дуу авиа нэг удаа гарсныг цөмийн бус дэлбэрэлтийн үед гардаг чимээ гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм. Хэрэв шумбагч хөлөг дэлбэрсэн бол юунаас болсон нь тодорхойгүй. Шумбагч хөлөг дэлбэрсэн байж болзошгүй тухай тэнгисийн цэргийн албанаас гаргасан мэдэгдэл хөлгийн багийн гишүүдийн ар гэрийнхэнд хүндээр тусчээ. Олон улсын эрлийн багийнханыг сайн мэдээтэй ирнэ хэмээн есөн хоног хүлээсний эцэст ийм мэдээ сонссондоо цочирджээ.

Гэвч зарим хүмүүс тэнгисийн цэргийн албаныхан хуурсан гэж бухимджээ. Хөлгийн нэгэн гишүүний эхнэр “Тэд надад  нөхрийн минь нас барсан гэж хэлээгүй. Харин одоо далайн ёроолд хэвтэж байгаа гэж байна” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна. Далайн ёроолоос гарсан хачирхалтай дуу авиаг эрлийн эхний өдөр Аргентины авран туслах багийнхан илрүүлсэн боловч далайн амьтны дуу чимээ гэж бодоод өнгөрчээ. Хиймэл дагуулын төхөөрөмж ч бас үүнийг хуурамч дохио хэмээн тодорхойлсон гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж