Австралийн Засгийн газар нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулагч агаарын бохирдлын гол эх үүсвэрт татвар ноогдуулахаар болжээ. Тус улсын Ерөнхий сайд Жулиа Гиллард 2012 оноос эхлэн нүүрстөрөгчийн давхар исэлийн нэг тонн тутамд 25 ам.долларын татвар ноогдуулах шийдвэр гаргасан байна. Харин тус улсын сөрөг хүчний нам Засгийн газрын энэ шийдвэрийн үрээр бараа бүтээгдэхүүний үнэ нэг хувиар өсч, татвар ноогдуулснаар эдийн засгийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлнө гэж шүүмжилж байгаа ажээ. Австрали улс хүлэмжийн хийнээс үүсэлтэй агаарын бохирдлын нэг хүнд ноогдох хэмжээ хамгийн их орнуудын нэг юм. Чулуун нүүрсний хамгийн том экспортлогч Австрали эрчим хүчнийхээ 80 хувийг нүүрснээс гаргаж авдаг. Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу 2012 оноос эхлэн тус улс компани, аж ахуйн нэгжийг жилд 25,000 тонноос илүү нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулахыг хориглох юм байна.
Н.Энх