Хүнд шархадсан түүнийг Сөүлийн өмнөд зүгийн Сувон дахь Ажоу их сургуулийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, яаралтай эмчилгээ хийсэн юм. Тус эмнэлгийн мэс заслын эмч Ли Кук-жуны өгсөн мэдээллээр умардын цэрэгт хэд хэдэн мэс засал хийж, эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай бүх эмчилгээ, үйлчилгээг хийжээ. Одоо биеийн байдал нь тогтворжиж, амь насанд халгүй болсон байна. Умардаас оргосон цэрэг эр 24 настай, У овогтой гэдгээс өөр мэдээлэл одоогоор олон нийтэд тодорхойгүй байгаа юм.
Эмчилгээний зардлыг хэн, ямар байгууллага хариуцах эсэхийг одоогоор шийдээгүй байгаа, гэхдээ зөвлөлдсөний дүнд засгийн газрын аль нэг агентлаг эмчилгээний төлбөрийг бүрэн хариуцна гэж Өмнөд Солонгосын Нэгдлийн яам мэдэгджээ.
С.ЦЭЛМЭГ