Япон, Бразилын жүдочид медалийн тоогоор тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Япон, Бразилын жүдочид медалийн тоогоор тэргүүлэв

Япон, Бразилын жүдочид медалийн тоогоор тэргүүлэв

Олон улсын жүдо бөхийн холбоо албан ёсны цахим хуудсандаа энэ онд авсан медалийн чансаагаар тэргүүлж буй орнуудыг жагсаасан байна. Энэхүү жагсаалтыг Япон улс 59 алт, 24 мөнгө, 30 хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлсэн бол Бразил, Франц, ОХУ, Нидерланд удаалжээ. Монголын жүдочид 2017 онд 10 алт, 13 мөнгө, 28 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар Австрали, Израил, АНУ-ын ард бичигдэж байна. Хэдийгээр манай жүдочид 2017 онд цөөн тэмцээнд оролцсон ч тэмцээн бүрээсээ медаль хүртсэн нь шилдэг 10-т орох боломжийг нээж байгаа юм. Тодруулбал, хамгийн сүүлд гэхэд Нидерландад болсон гран при ангиллын тэмцээнээс хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн билээ.

Манай жүдочдыг одооТокиогийн “Их дуулга” болон ОХУ-ын Санкт Петербург хотноо болох “Мастерс”-т оролцох юм. Дээрх хоёр тэмцээнээс гурван алтан медаль авахад чансаагаа ахиулах боломжтой юм.

Tokyo Grand Slam 2017 тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 2-3-ны өдрүүдэд болох бөгөөд Монголын жүдочид дараах бүрэлдэхүүнтэй оролцоно.

ЭРЭГТЭЙ

60 кг: Г.Болдбаатар, Б.Амартүвшин

66 кг: Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх

73 кг: Г.Одбаяр, С.Баяртүвшин

81 кг: О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн

+100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн

ЭМЭГТЭЙ

48 кг: М.Уранцэцэг, Б.Хорлоо

52 кг: Ч.Аззаяа

57 кг: Л.Энхрийлэн

63 кг: Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж