Сураггүй болсон 13 настай охиныг оллоо

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон 13 настай охиныг оллоо

Сураггүй болсон 13 настай охиныг оллоо

Сураггүй болоод байсан 13 настай, Г.Одгэрэл охиныг гэрийнхэн нь өнөөдөр /2017.11.24/ олжээ. Г.Одгэрэл охин энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн ‘Аман хуур’ хотхонд орших аавынхаа ажлаас сургууль руугаа явах замдаа сураггүй болсон байсан юм.

Г.Одгэрэл охины ээжтэй утсаар холбогдоход “Охиноо  дөнгөж сая оллоо, биеийн байдал сайн байгаа. Өөр мэдээлэл өгөхгүй” гэв.

Сүүлийн үед бага насны хүүхдүүд алга болох тохиолдол ихээр гарч байгаа учраас  эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих  хараа хяналтаа сайжруулж, сургуульд нь тогтмол хүргэж өгч, авч байхыг Цагдаагийн Ерөнхий газраас сануулж байгаа юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж