МАН-ын 28-р Их хурал, Бага хурал өнгөрсөн өдрүүдэд болж, намын дүрмээ шинэчлэн, намын дарга, Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонгоод байна. Энэ удаагийн Их хурлаар УИХ дахь 65-ын бүлгийнхэн эв эеэ олсон гэж намын удирдлага төдийгүй гишүүд нь хэлж буй. Иймээс эе эвээ сахиж ажиллаж чадах эсэх нь ирэх өдрүүдээс харагдана.
МАН-ын шинэ бүрэлдэхүүнтэй Бага хурал өчигдөр /2017.11.23/ хуралдаж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинээр сонголоо. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлд нийт 29 гишүүн багтаж байгаа юм. Бүрэлдэхүүнийг нь нэрсийн жагсаалтаар хүргэж байна.
- У.Хүрэлсүх
- Д.Амарбаясгалан
- Ц.Бат-энх
- М.Энхболд
- Л.Энх-Амгалан
- Д.Хаянхярваа
- Я.Содбаатар
- Б.Саранчимэг
- Ө.Энхтүвшин
- Г.Занданшатар
- Ц.Цогзолмаа
- Ж.Эрдэнэбат
- С.Батболд
- Т.Аюурсайхан
- Г.Солтан
- С.Бямбацогт
- Л.Оюун-Эрдэнэ
- Ж.Энхбаяр
- Д.Тогтохсүрэн
- Ж.Мөнхбат
- Ц.Гарамжав
- М.Оюунчимэг
- Г.Мөнхцэцэг
- Д.Сарангэрэл
- О.Содбилэг
- Ж.Ганбаатар
- Д.Оюунхорол
- Сү.Батболд
- Ч.Улаан
- Ц.Нямдорж нарын гишүүд сонгогджээ.
Дээрх бүрэлдэхүүнийг батлахаас өмнө буюу Их хурлын өмнө МАН-ын Удирдах зөвлөл 33 гишүүнтэй байсан бөгөөд тэдгээрээс Ц.Сандуй, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, Х.Булгантуяа нарын 14 хүн хасагджээ.
УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС ХАСАГДСАН ГИШҮҮД
- Б.Бат-Эрдэнэ
- Х.Булгантуяа
- Д.Гантулга
- Т.Гантуяа
- Ц.Даваасүрэн
- Ц.Сандуй
- С.Төмөр-Очир
- Н.Төмөрхүү
- Д.Тэрбишдагва
- Ч.Хүрэлбаатар
- Д.Цогтбаатар
- Н.Энхболд
ш.чимэг