“Мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсэг”-ийн 7 дахь удаагийн хурал арваннэгдүгээр сарын 21 өдөр боллоо. Хурлаар газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэх, устгасан нэгж талбарт шилжүүлж бүртгэх, хэлбэр өөрчлөх зэрэг нийт 193 хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлаас 98 хүсэлтийг дэмжиж, 78 хүсэлтийг дахин нягтлахаар болсон бол 17 хүсэлтэд боломжгүй хариу өглөө.
“Мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсэг”-ийн хурал 11 дүгээр сарын байдлаар нийт 7 удаа хуралдаж, хэлтэс, дүүргийн Газрын албадын мэдээллийн сангийн зөрчил маргаантай нийт 344 хүсэлтийг ажлын хэсэгт танилцуулан, хурлаас гарсан шийдвэрийг мөрдөн ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн газрын алба