Макс Моол “Black Friday”-г замын түгжрэл үүсгэхгүйгээр зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Макс Моол “Black Friday”-г замын түгжрэл үүсгэхгүйгээр зохион байгуулна

Макс Моол “Black Friday”-г замын түгжрэл үүсгэхгүйгээр зохион байгуулна

Дэлхийн брэндүүд 80% хүртэл хямдарна

Улаанбаатарчуудыг Макс моол руу хуйлруулдаг “Black Friday” 11 сарын 24-26 хооронд 3 хоног зохиогдох гэж байна. Дэлхийн албан ёсны брэндүүдийг талаас доогуур үнээр санал болгодог уг худалдаа дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Жил бүрийн энэ үед дуртай брэндийн бүтээгдэхүүнээ зад хямдруулж авах хэрэглэгчдийн цуваа замын түгжрэл хүртэл үүсгээд авдаг. МАКС МООЛ-ын зүгээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, Замын Цагдаагийн газартай хамтран зохицуулалт хийдэг байна.

Өнөөдөр буюу Баасан гаригт эхэлж байгаа “Black Friday”-н үеэр Geox, Coccinelle, Converse, Dyrberg kern, Under Armour, Bata, Mild Cosmetics болон бусад олон брэндүүдийн хувцас, гоо сайхан, акссессуар, гутал гэх мэт бүтээгдэхүүнүүд 80% хүртэл хямдарна. Нийт 10,000 хямдралтай барааг санал болгох “BLACK FRIDAY” энэ 26-ныг хүртэл ердөө 3 өдөр үргэлжилнэ.

Түрүүл очвол илүү сонголттой байх тул та бүхнийг эртхэн очихыг зөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж