Монголын үндэсний олимпийн хорооноос сар бүрийн шилдэг тамирчдыг олон нийтийн саналаар тодруулан, урамшуулж байгаа. Аравдугаар сарын шилдгүүдийн санал хураалт дуусч, дүнг танилцуулав.
Энэ сарын шилдгээр Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн сагсан бөмбөгийн 3×3 шигшээ баг шалгарчээ.
Аравдугаар сарын шилдэгт наймдугаар сарын шилдэг тамирчин болсон Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Гавьяат тамирчин Д.Одбаяр нар Абу Дабигийн их дуулгад түрүүлсэн амжилтаараа өрсөлдсөн бол жүдо бөх залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн, Тайландын Бангкок хотноо болсон Эзэн хааны цомын тэмцээнд түрүүлсэн, хүндийг өргөлтийн тамирчин Г.Анужин нар мөн нэр дэвшсэн юм.
Б.ЭНХ