Монгол төрийн наадамд зургаа түрүүлсэн Амгалан төрийн ажнай шарга азаргаар овоглодог “Мон-Уран”-ы Б.Наранхүү энэ жилээс хурдан хээр азаргуудаараа гоёх нь бололтой. Дөнгөж саяхан барианы зурхайд орж ирсэн хурдан азарганы уралдааны эхний аравт түүний нэртэй хоёр ч хээр зүсмийн азарга орж ирсэн бөгөөд нэг нь аман хүзүүнд харин нөгөө нь зургаад хурдалсан байна. Аман хүзүүнд хурдалсан хээр азарга нь өнгөрсөн хаврын уралдаануудад амжилттай сайхан наадсан Сүхбаатарын адуу байсан бөгөөд уралдааны өглөө наймцаалсан байна.
А.Эрдэнэ