АНУ-ын хакерууд Монгол руу довтолдог

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

СЭДЭВ 360

АНУ-ын хакерууд Монгол руу довтолдог

Монголд цахим халдлага ямар байдлаар өрнөж байна вэ?

Дэлхийн өнцөг булан бүрээс интернэт сүлжээгээр дамжин Монгол Улс руу жилдээ 190 сая удаа ханддаг бол түүний 5,8 сая нь халдлага байна. Тэдгээр халдлагын 60 гаруй хувь нь БНХАУ, ОХУ, АНУ-аас ирдэг гэдгийг албаны хүмүүс тодотголоо. Улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас нарийн мэдээлэл нууц юм. 

Гэтэл төрийн дээд түвшинд энэ талаар дорвитой хийж хэрэгжүүлсэн ажилгүй, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг ч батлахгүй явсаар арав гаруй жилийн нүүрийг үзжээ… 

“СЭДЭВ-360” нэвтрүүлэг “Цахим халдлага:Аюулгүй байдал” сэдвийг энэ удаад хөндлөө. 

Хүйтэн зэвсгээр бус хавтгай болтол нь дэлхийг өөрчилсөн технологийн эрин зууны мэдээллийн дайн дунд бид амьдарч байна. Хэрэв бид аюулгүй байдлаа хангаж, амьд үлдэе гэвэл цахим аюулгүй байдлаа бодитоор харж, бодлого шиг бодлого боловсруулж, түүндээ хөрөнгө хаяхгүй бол өөрсдөө ч мэдэлгүй өгөөш болж мэдэх нь.  

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж