Чимэддоржийн зээрд азарга түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Чимэддоржийн зээрд азарга түрүүллээ

Ардын хувьсгалын 90, Их Хvннv гvрний 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100 жилийн тvvхт ойн хурдан азарганы уралдаанд нийт  384 бүртгүүлж, гарааны зурхайгаас  355 азарга эргэж,  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Чимэддоржийн зээрд азарга хурдалж уясан эзэн унасан хүүхэд наадамчин олноо баясгалаа. Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул “Мон-Уран” компанийн захирал Батсүхийн Наранхүүгийн  хээр, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул МУ-ын Алдарт уяач Ч.Улааны зээрд,  айргийн дөрөвт Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул А.Отгонбаярын Хилэн хар, харин айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайханы Сүмбэн зээрд азарга тус тус хурдаллаа. А.Отгонбаярын Хилэн хар азарга өнгөрсөн жил болсон шигшмэл морьдын Их хурд-5 уралдаанд айрагдаж байсан бол Х.Цогтсайханы Сүмбэн зээрд азарга нь өнгөрсөн жилийн улсын наадамд түрүүлж, Их хурд-5д уралдаанд айргийн гуравт хурдалж байсан хурдан буян билээ.

А.Эрдэнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж