С.Оюун ИЗНН-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ | News.MN

С.Оюун ИЗНН-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

С.Оюун ИЗНН-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

С.Оюун ИЗНН-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Улс төрийн гуравдагч хүчин гэгдэж явсан Иргэний зориг, ногоон нам улс төрийн тавцангаас улам бүр холдсоор. УИХ-ын 2016 оны сонгуулиар тус нам нэг ч суудал аваагүй. Тэгвэл ИЗНН-ын Улс төрийн зөвлөл арваннэгдүгээр сарын 20-нд хуралдаж, Үндэсний хорооны хурлаа зарлахаар болжээ.

Үндэсний хорооны хурлаа тус намынхан ирэх оны нэгдүгээр сарын 27-нд зарлан хуралдуулах төлөвлөөд байгаа аж. Энэ хурлаар намынхаа Их хурлыг хуралдуулах эсэхээ шийдэх гэнэ.

Тус намын дарга С.Оюун албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Тэрбээр Дэлхийн усны байгууллагын даргаар томилогдсон учраас намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн аж.

УИХ-ын гишүүн асан С.Оюун 2000 оноос хойш ИЗНН-ын даргаар тасралтгүй 17 жил ажиллаж байгаа юм. ИЗНН нь дүрэмдээ гурав хүртэл даргатай байхаар заасан. 2015 онд болсон намын Их хурлаараа С.Дэмбэрэл, С.Оюун, Ц.Ганхуяг нарыг ИЗНН-ын даргаар сонгосон. Гэвч, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө С.Дэмбэрэл Ардчилсан намд элссэн бол С.Оюун чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа. Тэгэхээр Ц.Ганхуяг ИЗНН-ын дарга болж үлджээ.

1990 оноос хойш ээлжилж эсвэл хамтарч засаг барьж ирсэн улс төрийн голлох хоёр нам болох МАН, АН-ын рейтинг жилээс жилд унах болсон. Тиймээс Монголын улс төрд гуравдагч хүчний орон зай томорсоор байгаа. Энэ орон зайд ИЗНН хэр тоглолт хийх нь тус нам орших уу, эс оршихуйг шийдэх цаг ирсэн гэж хэлж болно.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-11-23 202.9.43.9

Монголын төрөөс ашиглаж болох бүхнээ уже ашиглачихсан одоо болно бензин чинь дууссан гэж с.баяр нь хэлжээ

Avatar

ХА ХА 2017-11-23 198.7.58.98

АШИГ ХОНЖОО ЭРЭГЧ

Avatar

Зочин 2017-11-23 150.129.140.144

ok ok

Avatar

Зочин 2017-11-23 150.129.140.144

odoo morinoosoo buuj huviin amidraldaa anhaarsan ni deer de zov shiidej

Avatar

Зочин 2017-11-23 150.129.140.144

odoo tsag zavaa ger bul ur huuhdiin ajlaa bodson ni deer de

Avatar

Soongo 2017-11-23 122.201.24.192

Баяр хүргье, гэхдээ Оюун явлаа бол ИЗНН бараг үгүй болно, учир нь зөвхөн оюуны нөлөөг ашиглаж албан тушаал горьлох сонирхолтой хүмүүс л хүрээлж байсан, чадвар байхгүй, гархуяг, базар ч билүү нэг эмэгтэй, үнэхээр чадваргүй хүмүүс дээ, одоо яая гэхэв, Оюун зөв сонголт хийсэн байна, амжилт хүсье

Avatar

Zochin 2017-11-23 202.9.41.47

Bayar hurgeye. Delhiid danstai mongol hunii toog negeer nemj baigaad. Mundag shuu, dandaa demjdeg shuu.

Avatar

Зочин 2017-11-23 203.169.48.146

ter ni deerdee. tanii uls turiin karier duussan

Avatar

ЗОЧИНJ&J 2017-11-23 66.181.189.208

НОГООРУУЛНА ГЭЭД БАЙСАН НАМЫН ДАРГА ЭНЭ АВГАЙ ОДОО ДЭВШЭЭД ДЭЛХИЙН УСНЫ ДАРГА БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА … – ОДОО ТЭГВЭЛ УСАНДАА ОРООД САЙХАН ЦЭВЭРШЭЭРЭЙ ГЭЖ ЕРӨӨЕ …

Avatar

Зочин 2017-11-23 124.158.109.140

Яасан бэ? Ашиг унахаа больсон уу?

Avatar

Зочин 2017-11-23 122.201.24.117

С.ОЮУН БОЛ ХҮНИЙ ХАМГИЙН ӨНДӨР БОЛОВСРОЛ БОЛОХ СУУРЬ ХҮМҮҮЖИЛ НЬ ИХ ЗӨВ ТӨЛӨВШСӨН ХҮН ДЭЭ. АЛСДАА ИХИЙГ БҮТЭЭХИЙГ ХҮСЧ ЕРӨӨЕ

Avatar

Зочин 2017-11-23 74.82.17.83

Монгол ялна ацнуудаа

Avatar

Зочин 2017-11-23 119.40.100.142

Хөөе тэнэг [Хориотой Үг] аа монголын дайснууд л Монгол ялна нэрээр орилоод байсаныг тогтоосоныг мэдээгүй маанагтаж явна уу.

Avatar

БАЯРХҮҮ 2017-11-23

ГАНХУЯГ НАРЫН ДАЛДАГАНАСАН АМБИЦИ ХӨӨСӨН НОВШНУУД ИЗНН – ЫГ БАЛЛАСАНДАА !!!!

Avatar

Зочин 2017-11-23 122.201.23.75

ahiinhaa vheleer uls turd uh ajilaa odoo bolson, ankh amalj garsan zvileech hiisengvi

Avatar

Зочин 2017-11-23

чи ч их новширсон доо одоо болсон

Avatar

иргэн 2017-11-23 103.57.94.34

Зөв зөв,сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр одоо болно

Avatar

Зочин 2017-11-23 66.181.160.117

Дэмбэрэл нь их ухаантай мэдлэгтэй улс төрч шүү дээ. Мөнгөгүй Нам хаана яавх билээ дээ. АН тай хамтарсан нь дээр дээ.

Avatar

Chi hamar ni uu. 2017-11-23 185.89.216.162

Demberel – hamar 2

Avatar

Amar 2017-11-23 202.179.24.216

Ногоон үзлийн үнэрч байхгүй ногоорсон нам шүү дээ.

Avatar

Зочин 2017-11-23 124.158.109.140

Дарга нь газар ухах дуртай геологч гэдгийг мартаад байна аа даа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж