Гурван хиймэл дагуул амжилттай хөөргөлөө

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Гурван хиймэл дагуул амжилттай хөөргөлөө

Гурван хиймэл дагуул амжилттай хөөргөлөө

БНХАУ-ын Тайюань хиймэл дагуул хөөргөх төв арваннэгдүгээр сарын 21-ний 12.50 цагт “Чан Жэн-6” тээвэрлэгч пуужин ашиглан, “Жилин-1” видео 04, 05, 06 хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн байна. Хиймэл дагуулууд төлөвлөсөн тойрог замдаа оржээ.

“Жилин-1” видео 04, 05, 06 хиймэл дагуул нь нэгдсэн дизайн ашиглан, 03 хиймэл дагуулын дан хөдөлгүүр болон технологийн төлөвийг бүрэн уламжилсан аж.

Түүнчлэн арилжааны зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн хиймэл дагуулын аппаратын гүйцэтгэлийг оновчтой болгосон бөгөөд улмаар одны ордны ажиглалт, алсын зайны мэргэжлийн хэрэглээний цар хүрээг сайжруулжээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж