Иш татсан эрдэмтдийн тоогоороо Хятад дэлхийд гуравт жагсчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Иш татсан эрдэмтдийн тоогоороо Хятад дэлхийд гуравт жагсчээ

Иш татсан эрдэмтдийн тоогоороо Хятад дэлхийд гуравт жагсчээ

Хэдхэн хоногийн өмнө дэлхийн 2017 оны иш татсан эрдэмтдийн нэрсийг мэдээлэл, дүн шинжилгээний мэргэжлийн компани болох “Clarivate” онлайнаар зарласан байна.

Тухайн нэрсийн жагсаалтыг эрдэм шинжилгээний судалгааны шинжлэх ухааны ишлэл, каталогийн 33000 гаруй тогтмол хэвлэлд хэвлэгдсэн өгүүллийн тоо болон ишлэлийн мэдээлэлд тулгуурлан гаргажээ.

Түүнчлэн байгалийн шинжлэх ухаан болон нийгмийн шинжлэх ухааны 21 салбарын 900 байгууллагын хэвлэсэн 130 мянган ишлэл бүхий өгүүллээс 3000 гаруй эрдэмтдийг сонгосон байна. Үүнээс харахад, Хятад улс иш татсан эрдэмтдийн тоогоороо дэлхийд гуравт эрэмбэлэгдэн, 249 судлаач сонгогдон, 41 хувийн буюу хамгийн өндөр өсөлттэй гарчээ.

Хятадын шинжлэх ухааны эрдэмтдийн нэрсийн үзүүлэлт, “Clarivate” компанийн шинжээч Дэвид Пробурри хэлснээс харахад сүүлийн 20 жил Хятадын судлаачдын судалгааны тоо болон дэлхийд үзүүлэх нөлөө өссөн гэнэ. Дэвид Пробурри “Материал судлалын шинжлэх ухааны салбарт Хятадын өгүүлэл Америкийнхаас хоёр дахин их байна. Түүнчлэн энэ шинжлэх ухааны салбарт Хятадаас иш татсан өгүүллийн үзүүлэлт их болсон. Бусад шинжлэх ухааны салбарт ч Хятад давамгайлаад зогсохгүй тэргүүлэх байр суурьтай байна” гэв.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж