Ньюс хөтөч: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

үсээ засуулбал өнгө зүс сайжирна

Сугар гараг. Билгийн тооллын 6, Яруу эгшигт одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

энэ өдөр монголын түүхэнд

1921.11.24 Намын төв хорооны шийдвэрээр Б.Данзан тэргүүтэй Д.Лувсанданзан, Ч.Пүрэвжав, Д.Лосол, Ө.Дэндэв нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Москва хотноо болох Дорно дахины улс түмний хувьсгалт байгууллагуудын анхдугаар их хуралд оролцуулахаар шийдвэрлэв. Уг хуралд Бошгыг халах Залуучуудын эвлэлээс С.Буяннэмэх, орчуулагчаар Б.Ишдорж нарыг илгээжээ.

1998.11.24 Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн хурлаар тус үйлдвэрийн удирдлагын асуудлыг хэлэлцэж, Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг огцруулж, оронд нь Д.Дорлигжавыг томилов.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Шадар сайд Ө.Энхтүвшин МХЕГ-т ажиллан, 21 аймагтай цахимаар холбогдоно.
  • ‘Монгол улсын Дотоод аудиторуудын форум’ Корпорейт зочид буудалд болно.

10.00

  • ‘Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян’-ы талаарх хэвлэлийн бага хурал Корпорэйт зочид буудлын Every танхимд болно. Хуралд залуу зураач Х.Ариунзаяа оролцох ба энэ үеэр түүний уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
  • Нийслэлийн хэмжээний бүх сургуулиудын дунд зохион байгуулж байгаа ‘Эзэн заяа’ яруу найргийн наадам  ‘Үй цай’ бүрэн дунд сургуулийн байранд болно.
  • Усны мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төвд болно.
  •  Шинжлэх ухааны академийн цахим мэдээллийн системийн нээлт болно.
  • Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс ‘Хөгжлийн бэрхшээлийн ангиллыг шинэчлэх тухай’ сэдвээр төрийн болон төрийн бус байгууллагын дунд хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, үйлчилгээ хүртээмж муу байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурал Live conference center-т болно.
  • Монгол Улсад Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 96 жил, ‘Шинжлэх ухааны ажилтны өдөр’-ийн хүндэтгэлийн арга хэмжээ CORPORATE CONVENTION CENTER CONCERT HALL-Д болно.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

  • Эмэгтэй уран бүтээлчдийн ‘Төөрдөг байшин’ нэгдсэн үзэсгэлэнг Монголын хүүхдийн Урлан бүтээх төвийн ‘Орд’ галлерейд дэлгэнэ.
  • Л.Толстойн ‘Адууны түүх’ сонгодог жүжгийн нээлт УДЭТ-т 19.00 цагаас болно. ‘Дайн ба энх’, ‘Анна Каренина’ зэрэг дэлхийн утга зохиолын эрдэнэсийн санд шижир алт мэт гялалзсан бүтээлүүдээрээ ноён оргилуудын нэг болсон Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний ‘Холстомер’ бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн ‘Адууны түүх’ холстомер хэмээх хоёр бүлэгт жүжгийг УДЭТ-ын хамт олон энэ сар тайзны бүтээл болгон, үзэгчдэд толилуулж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж