Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 9-17 цагийн хооронд ХУД-ын Соёлын ордонд байрлах Хууль сурталчлах танхимд зохион байгуулсан. Ж.Энхтуяа, Д.Батжаргал өмгөөлөгч нар 21 иргэнд зөвлөгөө өгсөн байна. Иргэд гэр бүл, хөдөлмөр, иргэний харилцаа болон гэрээний маргаан, зам тээврийн осол, зөрчлийн асуудлаар ихэвчлэн зөвлөгөө мэдээлэл авсан.
Зөвлөгөө авсан иргэдийг хорооны харьяаллаар харьцуулан үзэхэд 8,16,12, 3, 11, 6, 1, 9-р хороодын иргэд зөвлөгөө авсан байна.
Эх сурвалж: ХУД