Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхем, “Spice girls” хамтлагийн экс гишүүн Викториа нар охинтой болжээ. Дэвид Бэкхем охиндоо Харпер Севен гэдэг нэг өгсөн гэнэ. Тэрбээр “Facebook” хуудсандаа "Би охинтой болсноо дуулаад маш их баярлаж, бас бахархаж байгаа” гэжээ. Викториа Лос Анжелесын нэгэн эмнэлэгт амаржсан бөгөөд тэдний хөвгүүд Бруклин, Ромео, Круз нар дүү охинтой болсондоо юу юунаас илүү баяртай байгаа гэнэ. “Spice Girls” хамтлагийн “Wannabe”, “Mama” болон “2 Become 1” зэрэг дуунууд 90-ээд онд хит болж, хамтлагийн гишиүүд Британид төдийгүй дэлхийд алдаршиж байсан билээ. Хамтлаг 2007 онд дэлхийг тойрон аялан тоглолт хийж, 75 сая ширхэг цомог худалдаалж байсан. 1999 онд хуримласан Дэвид Викториа нар Их Британийн хунтайж Вильям, гүнж Кейт нараас дутуугүй алдартай хос. “Манчейстер Юнайтед”-ын аваргуудын лиг болон Примьер лигийн зургаан удаагийн аварга Дэвид Бэкхем Лос Анжелесын “LA Galaxy”-тай 25 сая фунт стирлингийн гэрээ байгуулжээ.
Н.Энх