Төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Захиргааны ерөнхий хуулиар Хууль зүйн дотоод хэргийн яам дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтад Засаг даргын дэргэдэх хэлтэс албадаас тус бүр 2 мэргэжилтэн оролцож, нийт 46 албан хаагчид хамрагдсан.

Сургалтыг ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ, Удирдлагын академийн багш, доктор Д.Сүнжид, Удирдлагын академийн багш А.Алтанзул нар доорх сэдвийн хүрээнд удирдан хүргэлээ.

Захиргааны Ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал

  • Хуулийн үзэл баримтлал
  • Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээ
  • Захиргааны байгууллага , түүний эрх зүйн байдал, ангилал төрөл
  • Захиргааны үйл ажиллагааны зарчмууд

Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа

  • Шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч
  • Нөхцөл байдлыг тогтоох
  • Сонсох ажиллагаа

Захиргааны хэм хэмжээний акт

  • Захиргааны хэм хэмжээний актын ойлголт, тавигдах шаардлага
  • ЗХХА-ыг хянан бүртгэх ажиллагаа
  • ЗХХА-ын салбарын сан, улсын нэгдсэн сан

Захиргааны бусад үйл ажиллагаа

  • Төлөвлөлт
  • Захиргааны шийдвэр гүйцэтгэл
  • Хариуцлага

Захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журам

  • Гомдол гаргах журам
  • Хохирол барагдуулах

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж