МАН-ын 28 дугаар Их хурал хаалтаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

МАН-ын 28 дугаар Их хурал хаалтаа хийлээ

МАН-ын 28 дугаар Их хурал хаалтаа хийлээ

МАН-ын 28 дугаар Их хурал өнөөдөр /2017.11.23/ хаалтаа хийлээ. Хуралдаан энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн дөрвөн өдрийн турш үргэлжиллээ. Хүрэлцэн ирсэн төлөөлөгчид МАН шинэ даргаар У.Хүрэлсүхийг сонгосон бөгөөд намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилсэн юм. Их хурлаас мөн Хяналтын зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдийг сонголоо.

Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд Бага хурлын гишүүдийн 30 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдэх бол 30 хувь нь намын анхан шатны байгууллагаас бүрдүүлсэн. Үүнээс гадна Бага хурлын гишүүдийн тоог нэмж 369 болгосон бол Хяналтын ерөнхий хороо 15 гишүүнтэй байх юм. 

Өнөөдөр үргэлжлүүлээд Бага хурал хуралдана. Бага хурлаас МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Дүрмээр МАН-ын дарга нь ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгодог. Мөн Бага хурлын гишүүдээс хэн нь ч заалнаас ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж