Өмнөд Солонгост элсэлтийн шалгалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост элсэлтийн шалгалт эхэллээ

Өмнөд Солонгост элсэлтийн шалгалт эхэллээ

Өмнөд Солонгосын Пуханг хотод арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 5,4 баллын хүчтэй газар хөдлөлт болж, багагүй хохирол учирсан. Энэ өдрийн маргааш орон даяар эхлэх байсан их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын хуваарийг хойшлуулж байсан юм. Тэгвэл өчигдөр, өнөөдөр ахлах ангийн сурагчид болон дахин шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүмүүс шалгалтаа өгчээ. Шалгалтаас хоцорсон сурагчдад цагдаа нар машинаараа үйлчлэн тусалжээ. 

Энэ жилийн БНСУ-ын их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад нийт 590 мянган сурагч бүртгүүлсэн байна.

Өмнөд Солонгост элсэлтийн шалгалт хойшилж байсан гурав дахь тохиолдол гарсан нь энэ жилийнх юм. 

Сурагчдыг элсэлтийн шалгалт өгөхөд эцэг, эхчүүд хамгийн их санаа нь зовж байдаг. Тэр дундаа ээжүүд ихэд санаа зовдог билээ. Элсэлтийн шалгалтын эргэн тойрон дахь фото агшнаас хүргэж байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж