Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тушаал гаргаж, үр бүтээлтэй ажиллаж буй эрдэмтдэд салбарынхаа шагнал хүртээх тушаал гаргасныг өнөөдөр тус яаманд гардууллаа.
Шинжлэх ухааны тэргүүний ажилтнаар:
- Д.Одгэрэл (БСШУСЯ-ны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга)
- М.Гульфира (БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэн)
- П.Лхагвасүрэн (Боловсролын зээлийн сангийн захирал)
- Б.Ширнэн (Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны аюулгүй байдлын референт)
- Д.Эрдэнэбат (Хөдөө, аж, ахуйн биржийн мэдээллийн технологийн албаны дарга)
Боловсролын тэргүүний ажилтнаар:
- Д.Заяабаатар (Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал) нарыг тус тус шагнаж, урамшуулав.