2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гарсан Д.Сэржмядаг охин олдолгүй 21 хоножээ.
Замын-Үүд сумын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч Д.Сэржмядагийг хайх эрлийн ажлыг цагдаагийнхан шуурхай эхлүүлсэн ч ямар нэгэн сураг гаралгүй өнөөдрийн хүрлээ.
Зам-Үүдийн цагдаагийн хэлтсийн Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч Н.Жаргалсайхан “Эрлийн ажил үргэлжилж байна. Улсын хэмжээнд цагдаагийн байгууллага бүх сувгаар эрэн хайж байгаа ч ямар нэгэн сураг гараагүй байгаа” гэсэн мэдээлэл өглөө.
Охиныг хилээр гаргасан байж болзошгүй гэж үзэн, БНХАУ-ын Эрээн хотод эрлийн ажлыг үргэлжлүүлсэн ч үр дүнд хүрээгүй байна.
Э.Бурам