32 компанийн 969,358 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

32 компанийн 969,358 хувьцаа арилжжээ

32 компанийн 969,358 хувьцаа арилжжээ

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 969,358 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Жуулчин Говь’ ХК /JGV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь  өссөн бол ‘Материалимпекс” ХК-ийн /MIE/ ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 12.9 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 17,916 ширхэг үнэт цаас 1.7 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,257.51 нэгж болж 1.89 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,413,489,557,901 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж