цаг агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ, зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.
2011 оны 07-р сарын 12-ноос 07-р сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, бусад хугацаанд зүүн зүгийн нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 12-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.