"Шилэн дансыг шилэн хөтлөхгүй байна"

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

"Шилэн дансыг шилэн хөтлөхгүй байна"

"Шилэн дансыг шилэн хөтлөхгүй байна"

Иргэний нийгмийн байгууллагууд Нээлттэй нийгэм форумтай хамтран өнгөрсөн гурван жилийн хугацаан дах төрийн байгууллагуудын шилэн дансны хөтлөлтөд мониторинг хийжээ. 

Судалгааны явцад төрийн байгууллагууд цалингаас бусад төрлийн зарцуулалтын таван сая төгрөгөөс дээш дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллийг бүрэн гүйцэд, ил тод мэдээлэхээ больсон нь ажиглагдсан талаар өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр ярив.

Орон нутгийн төсвийн ил тод байдлын хувьд Чингэлтэй, Багахангай, Багануур дүүргүүд хамгийн хаалттай байжээ. Харин Налайх, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн мэдээлэл дунджаас дээш буюу 35 хувьтай гарсан байна. 

2016 оны байдлаар нийслэлийн есөн дүүргийн төсвийн ил тод байдлыг хувиар тооцож үзэхэд 31 хувьтай буюу хангалтгүй байсан аж.

“Иргэд төсвөө хянана” сүлжээний гишүүн Г.Оюунтуяа

Баянгол дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал дүүрэгтээ төсвийн зарцуулалтыг хийхдээ иргэдийн байтугай сөрөг хүчнийхээ саналыг сонсохгүй, гишүүдийн олонхиор шийддэг болсон тухай уулзалтын үеэр яригдав. Энэ тухай “Иргэд төсвөө хянана” сүлжээний гишүүн Г.Оюунтуяа хэлэхдээ “Иргэдийн хурлын төлөөлөгчид нь саналаа хэлж, татвар төлөгчдийн мөнгө тус дүүргийн ямар бүтээн байгуулалтад хэрхэн зарцуулагдсан эсэхийг хянаж чадахгүй байна. Ийм байхад иргэд яаж тэр төсвийн мөнгөний зарцуулалтыг мэдэж авч чадах билээ” гэв.
 

Төсвийн удирдлага хүрээлэнгийн захирал Л.Отгонтуяа

Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон төсөвтэй холбоотой шилэн дансны мэдээлэл хаалттай байгаа тухай хөндөв. Нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэдийн оролцоог чухалчилдаг. Гэтэл иргэд нь төсвийн зарцуулалт, ил тод байдлын тухай тодорхой мэдээлэл байдаггүй. Энэ тогтолцооны гажуудлыг засах шаардлагатай гэж Төсвийн удирдлага хүрээлэнгийн захирал Л.Отгонтуяа онцолсон юм.

Иргэний нийгмийнхэн аймаг, нийслэл, дүүргүүдийн төсөв санхүү, худалдан авалтын ил тод байдал болон төсөв түүний зарцуулалт ил болгохын тулд хэрхэн ажиллах тухайгаа өнөөдөр /2017.11.23/ болсон уулзалтын үеэр зөвлөлдсөн юм. 

 Нээлттэй нийгэм форум, Төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөгөөнд оролцсон төсвийн чиглэлээр ажилладаг Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд өнөөдрийн уулзалтад оролцсон юм. 
 

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж