Үндэсний музей сэтгүүлчдэд сан хөмрөгөө танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Үндэсний музей сэтгүүлчдэд сан хөмрөгөө танилцууллаа

Үндэсний музей сэтгүүлчдэд сан хөмрөгөө танилцууллаа

“Монголын үндэсний музей” өнөөдөр /2017.11.23/ сэтгүүлчдэд нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Улсдаа ганц түүхийн музейд монголчуудын түүхэн 60 мянга гаруй үзмэр хадгалан судалж, олон нийтэд сурталчлан танилцуулах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна. 

Өдөрлөгийн үеэр сэтгүүлчдэд үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна үзмэрийн танхимаа нэг бүрчлэн танилцууллаа. Мөн музейн үзмэрийн сан хөмрөгөө сонирхуулж, олон жил хэрхэн хадгалж, цэвэрлэн ариутгадаг тухай мэдээлэл өглөө.

Ариутгалын төхөөрөмж“Үзмэрийн ариутгалыг сүүлийн үеийн Япон улсын тоног төхөөрөмж болох ECO-6 RCC-100 загварын багажаар ариутган хадгалах болон үзэгчдийн хүртээл болгодог. Уг төхөөрөмжид үзмэрүүдээ хийгээд тусгаарласан орчинд биологийн гаралтай шавжийг устгадаг гэсэн үг. Бидний гараар цэвэрлэх боломжгүй бохирыг энэ төхөөрөмж дотор ямар ч хүчилтөрөгчгүйгээр сар гаруй хугацаанд үзмэрүүдээ ариутгадаг” талаар сан хөмрөгийн мэргэжилтэн П.Батцэцэг ярилаа.

Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар

Монголын үндэсний музейн захирал Д. Сүхбаатар ярихдаа “Манай хамт олон зөвхөн энэ жил  нийтдээ 11 удаа үзэсгэлэн гаргасан. Манай үндэсний музей байнгын үйл ажиллагаа явуулдаг есөн танхимтай, нэг түр үзэсгэлэнгийн танхимтай. Музейн хамт олон өнгөрсөн хугацаанд төсөвт 238 сая төгрөг төвлөрүүлэхээс бид одоогийн байдлаар 496 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ. Мөн бид гадаадын зургаан улстай хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байна. Ингэхдээ археологийн чиглэлээр судалгаа хийдэг. Үүнээс гадна энэ үйл ажиллагааны явцад нийтдээ 76 мянган хүнд үйлчилсэн гэсэн тоон судалгаа байна. Үүний 35 мянган хүн нь гадаадын жуулчид байна” гэдгийг хэлсэн юм.

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж